Оюун билгийн цэнхэр далайгаас
Охь хүртэн халин нисэх
Хүүхэд насны хүслийг бадраасан
Хотол чуулсан эрдмийн өргөө
Жаргалтай үрсийн оюуны ундарга
Жавхлант цогцолбор миний сургууль
Балчирхан наснаасаа овоглож ирсэн
Баазын сургууль миний бахархал
Ариун эрдмийн мөнгөн дөрөөнд
Аав ээж минь өргөн мордуулж
Сувдран гялалзах эрдэнэсийн сондорыг
Суу билигт багш минь атгуулсан
Дахилт
Ургах нарны алтан цацраг
Ухаан тэлсэн эрлийн харгуй
Өдлөн дэвж өндөрт ниссэн ч
Өнө мөнхийн хүйн холбоотой
дууг татах
"Жавхлант цогцолбор миний бахархал"
|